“Эрдэнэзуу” хийдийн няравыг шүүж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

“Эрдэнэзуу” хийдийн няравыг шүүж байна

Өндөр гэгээн болон түүний шавь нарын урласан гурван ч бүтээл, түүхийн хосгүй үнэт дөрвөн бурхан, алтан шармал 17 бурханыг хуурамч 22 бурханаар сольсон гэх “Эрдэнэзуу” хийдийн нярав Ю.Баяраа, хамтран үйлдсэн С.Энхтайван нарт холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болж байна. Хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, шүүгчээр Ч.Хосбаяр, С.Оюунчимэг, улсын яллагчаар О.Гэрэл, өмгөөлөгчөөр А.Ганбат, Н.Адъяасүрэн нар оролцож байна.

Тэднийг Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа юм. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх аж.

Бид шүүхийн шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

                                    Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж