“Лондон-2012” зуны олимпийн наадамд оролцохоор албан ёсоор эрхээ аваад буй тамирчдыг танилцуулбал, /эрх авсан дарааллаар/
- Б.Сэр-Од /хөнгөн атлетик, марафон/
- Л.Отгонбаяр /хөнгөн атлетик, марафон/
- О.Гүндэгмаа /буудлага/
- Ж.Гантөгс /байт харваа/
- О.Насанбурмаа /чөлөөт бөх, 63 кг/
- Ж.Чулуунбат /чөлөөт бөх, 120 кг/
- П.Сэрдамба /бокс, 49 кг/
- У.Мөнх-Эрдэнэ /бокс, 64 кг/
- Б.Урантунгалаг /байт харваа/
- Н.Баяраа /буудлага, урт буу/
- А.Тамир /усан спорт/-цагаан хуудас
- Г.Оюунгэрэл /усан спорт/-цагаан хуудас
- Н.Төгсцогт /бокс, 52 кг/
- Б.Түвшинбат /бокс, 69 кг/
- П.Өнөрбат /чөлөөт бөх, 74 кг/
- Д.Отгонцэцэг /чөлөөт бөх, 48 кг/
- С.Бямбацэрэн /чөлөөт бөх, 55 кг/
- О.Бурмаа /чөлөөт бөх, 72 кг/
Дээрх бүрэлдэхүүн дээр жүдогийн шигшээ багийн тамирчид нэгдэх учиртай. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны дүрмийн дагуу дэлхийн чансаанд эрэгтэйчүүдийн долоон жинд эхний 22, харин эмэгтэйчүүдийн долоон жинд жингийнхээ ангилалд эхний 20-т эрэмбэлэгдсэн бөхчүүд олимпийн дэвжээнд зодоглох эрхтэй болно. Ингэхдээ нэг улсаас нэг л тамирчин эх орноо төлөөлөн Лондонг зорих билээ. Монголын жүдочдын тухайд 12 /давхардсан тоогоор/ тамирчин чансаагаар олимпийн эрх бүхий байрлалд бичигдээд байгаа. Тэдгээр тамирчдыг танилцуулбал:
Эрэгтэй:
60 кг: Д.Төмөрхүлэг, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар
66 кг: Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа
73 кг: С.Ням-Очир
-100 кг: Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн
Эмэгтэй:
48 кг: М.Уранцэцэг
52 кг: М.Бундмаа
63 кг: Ц.Мөнхзаяа
-78 кг: П.Лхамдэгд
Дээр нь эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ОУХМ Ц.Наранжаргал нар хэдий олимпийн эрх бүхий байрлалд багтаагүй огшиж, Лондонгийн татамид зодоглох боломжтой юм.
Лондонгийн олимп хүртэлх хугацаанд монголчууд чөлөөт бөх, байт харваа /багийн төрөлд/-ны төрөлд олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө. Чөлөөт бөхийн төрөлд эрх олгох сүүлийн тэмцээн Финляндын нийслэл Хельсинк хотноо тавдугаар сарын 4-6-нд болох бол байтынхан АНУ-ын Огден хотноо зургадугаар сарын 18-25-нд болох олимпийн эрх олгох багийн тэмцээнд оролцох юм. Хувийн харваанд хоёр тамирчнаа олимпийн талбарт сойх эрхтэй болсон байтынхан багийн төрөлд ч мөн эрэгтэй, эмэгтэй багаар оролцох зорилго тавин ажиллаж буй ажээ.
Дашрамд сануулахад, "Бээжин-2008" зуны олимпийн наадамд монголчууд 29-үүлээ явж, 28 тамирчин олимпийн талбарт хүч үзэж, алт, мөнгөн медалийг ихэрлүүлсэн билээ.