Сакураг зорьсон хөх тэнгэрийн анхны аялал

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Сакураг зорьсон хөх тэнгэрийн анхны аялал

“Монголиан Аэрлайнес”  групп ХХК нь Олон улсын анхны арилжааны зорчигч тээврийн захиалгат нислэгээ Airbus-319 агаарын хөлгөөр Япон улс руу өнгөрсөн бямба гаригт үйлдлээ. Ингэснээр Монголоос гадаадад зорчигч тээврийн хоёр дахь компани нислэгийн чиглэлээ нээж байгаагаараа онцлог юм байна. Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн дотоодын нислэг үйлдэж эхэлсэн тус компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн олон улсын нислэг ийнхүү үйлдэж эхэлж байгаа юм байна.

Хавар цаг урин дулаан уур амьсгал, хайр сэтгэл итгэл найдварыг дагуулсаар саарал буурал өвлийг vлдэн хөөн айсуй цагаар  тус компани анхныхаа аяллыг Япон улсыг сонгосон нь учиртай гэнэ. Монгол Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойтой зэрэгцүүлэн энэхүү нислэгийг үйлдэж, Япон улсын нийслэл Токио хотод Монголын хоёрдагч болж буй агаарын тээврийн компанийн нисэх онгоц Ханеди нисэх буудалд буух юм байна.

Урин цагийн бэлэгдэл бол цасан доор нуугдсан хаврын анхны яргуй, ягаахан цэцэгстэй сакура, хайлан хагдрах голын мөс чимээгүйхэн нахиалсан модны навчистай гадаадад зорчих  тэнгэрийн аялал эхэлж,  хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэх, Японоос ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, Монголынхоо иргэдийг тус улсад тав тухтай, найрсаг хамт олноор үйлчлүүлэх боломжийг нээж байгаагаараа ач холбогдолтой юм. Хавар шинэ бүхний эхлэл гэдэг шиг анхны хөх тэнгэрийн аяллаа эхлүүллээ. “Монголиан Аэрлайнес”  групп  ХХК нь орон нутгийн чиглэлд нислэг үйлдэж эхэлснээс хойш жишиг үнийн тарифийг 30-с доошгүй  хувиар хямдруулж, шинэ зуунтай хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлсэн гэдгийг тус компанийн  Бодлого, стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Маргад онцолж байсан. Мөн тэрээр хэлэхдээ “Цаашид бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн олон улсын найман чиглэлд нээх юм. Анхны аяллаа Япон улсад хийж, тав тухтай, тохилог орчинд иргэддээ үйлчлэхээр ажиллаж байгаа” гэлээ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж