Орхон аймагт хийсэн МХГ-ын шалгалтын дүнг дөрөвдүгээр сарын 27 нд МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар танилцуулжээ. Уг хуралд Орхон аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга болон аймгуудын МХГ-ын дарга нар оролцсон байна. Хурлын үеэр Орхон аймгаас илэрсэн зөрчилд 178 акт, 195,9 сая төгрөгийн нөхөн төлбөр, 11,3 сая төгрөгийн торгууль шийтгэвэр тогтоон ажилласан талаар тайлагнасан байна. Мөн аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газраас хийгдэх дотоодын хяналт шалгалт сул байгаагаас орон нутагт өмч эзэнгүйдэх, хөрөнгө үргүй зарцуулагдах, төсвийн орлого төвлөрүүлэлтийг тасалдуулах зэрэг зөрчил дутагдал гарсан байна. Түүнчлэн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй этгээд зорчигч тээвэрлэх зөрчил гарч байгааг таслан зогсоох, орон нутгийн төсвийн орлогоос орон сууц худалдан авсан, мөн аймгийн эрүүл мэндийн төв, номын төв, боловсрол соёлын газрын харьяа цэцэрлэгүүд, хот тохижуулах газарт санхүү, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж зөрчигдсөн зэрэг зөрчил дутагдалууд илэрсэн байна.
Э.САРУУЛ