Тус наадамд Монголын морин хуурчдаас гадна Япон, ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Герман, Францын 200 гаруй морин хуур суралцагч, сонирхогч, эрдэмтэн судлаачид оролцохоор саналаа ирүүлжээ. Тус олон улсын III наадамд хуур урлаачдын үзэсгэлэн гарч, гадаадын морин хуурчдын тоглолт, эрдэм шинжилгээний бага хурал зэрэг олон арга хэмжээ болох аж. Эрдэм шинжилгээний хурлаар монголуудын морин хуурын сургалтын арга, онцлог болон монгол хүний сэтгэлгээнд хуур хэрхэн нөлөөлсөн зэрэг сонирхолтой сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, илтгэл тавих юм. Нэгдсэн тоглолтын үеэр олон улсын хуурчид Ж.Чойдогийн “Монголын сайхан орон”, Н.Жанцанноровын “Монгол аялгуу”, “Цагаан суварга” зэрэг олон бүтээлүүд эгшиглэх аж.
2008 онд Морин хуурын олон улсын анхдугаар наадам-эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж, хоёр жил тутам уламжлал болгон явуулахаар шийдвэрлэсэн. 2010 онд Морин хуурын олон улсын наадмын хүрээнд мэргэжлийн болон сонирхогч морин хуурчдын , морин хуур зэмсэг урлаачдын уралдаан зохион байгуулагдаж байжээ. Харин энэ жил Морин хуур олон улсын III-р наадам эрдэм шинжилгээний хурал өрнүүлж байгаа билээ.
он сар | цаг | Үйл | газар |
4-р | 12:00 – 13:00 | Хэвлэллийн | Монгол ньюс |
4-р | 16:00 – 18:00 | Наадмын Хуур | Соёлын Төв өргөө |
19:00 – 21:00 | Хууртай | Брайхаус зоогийн газар | |
4-р |
| Гадаадын | Улсын Филармони |
5-р |
| Монголын | Улсын Филармони |
19:00 – 21:00 | Хууртай | Брайхаус зоогийн газар | |
5-р | 9:00 – 14:00 | Симпозиум | Петровисын хурлын танхим |
16:00 – 18:00 | Наадмын | Соёлын Төв өргөө |
Г.Даша