Kristen Stewart гэрэл зурагчдыг үзэн яддаг | News.MN

Kristen Stewart гэрэл зурагчдыг үзэн яддаг

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Kristen Stewart гэрэл зурагчдыг үзэн яддаг

Өдгөө 20 настай ч “Twillight” киногоороо олонд танигдаж, нилээдгүй амжилт олоод буй жүжигчин Kristen Stewart-ыг “Elle” сэтгүүл сарын гол зочноороо сонгон нүүр хуудсандаа зургийг нь нийтэлжээ.
Энэхүү ярилцлагандаа тэрбээр хувийн амьдрал, алдар нэрийг дагаж ирдэг элдэв хэл ам, папарацци гэх мэт олон сонирхолтой зүйлсийн талаар илэн далангуй
ярьсан байна.

Папарацци:
“Энэ бол үнэхээр хэцүү. Хаашаа ч явсан хаана ч байсан үргэлж хэн нэгэн таныг харж, өө сэв хайж байдаг гэдэг бол үнэхээр солиормоор. Гэрэл зурагчид бол яг л дээрэмчид шиг. Таны хувийн амьдрал руу зөвшөөрөлгүй өнгөлзөнө. Олз хайна. Би тэдэнд үнэн голоосоо дургүй”

Хувийн амьдрал олонд ил байх:
“Хэн нэгэн миний байрлаж байсан зочид буудлын өрөөний хаалгыг тогшоод гал байна уу гэж асуудаг. Тэгснээ би таны шүтэн бишрэгч гэж хэлдэг. Тэгэхэд нь би, чи үнэхээр тамхиа асаах гал хайж л миний хаалгыг тогшсон уу? Чи яаж намайг энд байгааг мэдсэн бэ гэж асуудаг. Хувийн нууц гэж чамд юу ч байхгүй болно гэдэг хамгийн хэцүү. Чи өөрийнхөөрөө байж чадахаа больж эхлэнэ. Харин би үргэлж өөрийнхөөрөө байхыг хүсдэг”
 
Улаан хивсний ёслол:

“Хүмүүс намайг Улаан хивсний ёслол дээр үргэлж сайхан биш байдаг гэж хэлдэг. Гэхдээ би үүнийг зүгээр л нэг надад атаархсан хүний атаархал гэж хүлээж авдаг”
Хамтран тоглогчдынхоо талаар:
“Хүмүүс надаас чи Edward, Jacob  хоёрын хэнтэй нь болздог юм бэ гэж асуудаг. Бид хэвийн найзуудын харилцаатай гэж хариулсаар байтал итгэхгүй дахиад л асуудаг. Өөрсдөө үнэн гэж бодсон зүйлдээ л тэд итгэдэг. Хүмүүс энэ дээрэнгүй, өөрсдийн бодлоо тулгадаг зангаа болих байх. Удахгүй тэд өөр сайхан зүйлийг надаас асуудаг болох байх гэж найдаж байна” хэмээн ярьжээ

Н.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

rockinneeds.blogspot.com 2010-05-07 202.170.64.114

Rockin needs

Avatar

YAYAY 2010-05-07 202.170.64.114

sain Rob Kristen 2 Oprah-giin showd baihdaa bolzoj baigaagaa batalsan gesishde

Avatar

Serene 2010-05-07 202.179.4.130

Sn zohiol-n gol dur bolj chadsan aztai bas chadvarlag jujigchindee4n boti unshij bsanYmarch zohiol-n nom ni movie-eesee goy bdag

Avatar

Зочин 2010-05-07 182.160.22.36

iim hun ih saihan shuu sanasan bodsonoo shuud heldeg

Avatar

Зочин 2010-05-07 202.180.219.23

ershuud tsarailchaad huurhunshd

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж