Украйнд бөмбөг дэлбэрч, олон хүн шархаджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Украйнд бөмбөг дэлбэрч, олон хүн шархаджээ

Украйны Днепропетровск хотод өнгөрсөн баасан гарагт дөрвөн удаа дэлбэрэлт болсны улмаас 50 орчим хүн шархаджээ. Хууль сахиулагчид бөмбөг тавьсан этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа аж. Дэлбэрэлт болсны дараа Украйны Ерөнхийлөгч Виктор Янукович "Манай улсад шийдвэрлэх ёстой шинэ асуудал гарч ирсэн гэдгийг энэхүү явдал харууллаа" хэмээн мэдэгджээ. Одоогийн байдлаар үүнтэй холбогдуулан ямар ч алан хядах бүлэглэл мэдэгдэл хийгээгүй байна. Тиймээс зарим шинжээчийн үзэж байгаагаар энэ нь улс төрийн шалтгаантай байж болох юм. Украйны Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн бие тааруухан байгааг харуулсан зургийг хэвлэлээр цацсаны маргааш нь дэлбэрэлт болсон.

Ю.Тимошенког татвараас зайлсхийсэн хэргээр Харьков хотын шүүхэд дуудсаны дараа Украйны сөрөг хүчнийхэн мэдээлэл хийсэн юм. Үүнд өнгөрсөн долоо хоногт шоронгийн гурван хуяг Ю.Тимошенкогийн гэдэс рүү өшиглөснөөс болж дотуур бэртэл авсан тухай онцолжээ.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж