Пакистанд үймээн дэгдэж, 24 хүн амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Пакистанд үймээн дэгдэж, 24 хүн амь үрэгдэв

Пакистаны  Карачи хотод өнгөрсөн долоо хоногт  үймээн самуун дэгдсэний улмаас 24 хүн амь үрэгдсэн гэж Пакистаны хууль хяналтын байгууллагаас мэдээлсэн байна.

Лияри мужийн энэ томоохон хотод гурав дахь өдрөө зэвсэглэсэн гэмт хэргийн бүлэглэл болон улс төрийн хөдөлгөөний хооронд мөргөлдөөн үргэлжилсэн юм. Зэвсэглэсэн этгээдүүд цагдаа  нарын эсрэг автомат буу, гранат болон гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг хэрэглэж байгаа учир цагдаа нарт тусгай ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа гэнэ.

Карачи хотод гэмт хэрэг ихэссэн учир хотын засаг захиргаанаас тусгай ажиллагаа явуулж, хэт даврагчдыг хайж байна. Хотын зарим дүүргийн оршин суугчид амиа алдахаас айж, гэрээсээ огт гарахаа больсон ажээ. Тусгай ажиллагаа явуулж байгаа дүүргүүдэд дэлгүүр зах зэрэг үйлчилгээний байгууллагууд ажиллахгүй байгаа юм.

Сүүлийн жилүүдэд Карачи хот улс төрийн бүлэглэлүүд болон гэмт этгээдүүдийн тулааны талбар болоод байна. Хотын улс төрийн амьдралыг үндсээр өөрчлөх гэсэн зарим томоохон бүлгүүд хоорондоо болон зэвсэглэсэн этгээдүүдтэй цус урсган тулалдсаар байгаа билээ. Сүүлийн хоёр жилд энэ хотод мөргөлдөөний улмаас 1,3 мянган хүн амь насаа алдсан гэсэн мэдээг хотын засаг захиргаа өгчээ.

Н.ТУНГАЛАГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж