Гэхдээ АНУ-ын Нисэх хүчний командлал Ираны цөмийн байгууламжид цохилт өгөхөөр онгоцнуудыг Персийн буланд байрлуулаагүй гэв. Харин онгоцнуудыг бүсийн түншүүдтэйгээ хамтран ажиллах үүднээс оруулсан гэжээ.
Ойрхи Дорнодод хичнээн онгоцыг авчирсан, хаана байрлуулсан талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Харин FOX News өөрийн эх сурвалжийн мэдээлснээр онгоцнууд Арабын Нэгдсэн Эмиратын “Аль-Дафрагийн” цэргийн баазын ангаруудад байгаа гэж мэдээлсэн байна.
Цэргийн ямар нэгэн ажиллагаанд огт оролцож байгаагүй цоо шинэ онгоцнуудын талаар энд яригдаж байгаа бөгөөд эдгээр нь агаарын тулалдаанд зориулан бүтээсэн өрсөлдөгчгүй онгоц юм. Онгоцнууд агаараас газрын байд цохилт өгч чадах бөгөөд үл үзэгдэгч технологиор бүтээгджээ.