Франц зурагчны бүтээл Монголд

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Франц зурагчны бүтээл Монголд

БСШУЯ санаачлан Францын элчин сайдын яам болон О-де-Сейнь мужийн дэмжлэгтэйгээр “Нэгэн зууны тэртээх Монгол Улс – Францын гэрэл зурагчны дуранд” үзэсгэлэнг өнөөдрөөс Уран зургийн галерейд толилуулах гэж байна. Ирэх долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл  уг үзэсгэлэн гэрэл зураг сонирхогчдод нээлттэй байх юм.

Монголын үзэгчдэд зориулж буй “Нэгэн зууны тэртээх Монгол Улс – Францын гэрэл зурагчны дуранд” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 17.00 цагаас Уран зургийн галерейд болох бол 14.00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд уг үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийх ажээ. Хэвлэлийн бага хуралд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, БСШУЯ-ны соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Наранзун, Францын элчин сайд Ив Дэлунэ /Yves Delaunay/, Монгол, Францын төвийн захирал Софи Латаяд /Sophie Lataillade/ нар оролцох болно.

Сонирхуулахад, Францын зурагчин Стефан Пассейны 1912-1913 онд Монгол улс ба Оросын Хиагт хот, Өвөр Монголд авсан автохром өнгөт зураг, эртний түүхийн баримтууд, хар цагаан дүрс бичлэг зэргийг өнгөрсөн 2011 оны 11 сараас эхлэн Францын О-де-Сейнь мужийн Альберт Каны музейд 2012 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд дэлгэн сонирхуулж байгаа билээ.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг www.artscouncil.mn; www.art-gallery.mn сайт болон 319015, 327177 дугаарын утсаар холбогдож авна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж