
Энэ хавар 32 кг жин хаяж, гоолиг болсон Мэрайя цагаан торгон даашинз өмссөн байсан бөгөөд нөхөр Ник нь цагаан өнгийн хослолоор гангарсан байсан гэнэ. Өдгөө 42 настай дуучин бүсгүй твиттертээ “Парисын Эйфелийн цамхаг дээр бие биедээ үнэнч байхаа амлана гэдэг үгээр хэлэхийн аргагүй гайхамшигтай мөч байсан. Би үүнд итгэж чадахгүй байна” хэмээн бичжээ. Хосууд дөрвөн жилийн өмнө, 2008 оны дөрөвдүгээр сарын 30-нд Багамын арлууд дээр тэд хуримласан билээ. Ник нэгэнтээ “Би жил бүр Мэрайятай гэрлэхэд ч бэлэн байна. Гэрлэлт бол хосуудын харилцааг романтик болгодог ид шидтэй” хэмээн хэлж байсан удаатай юм.
Н.ТУНГАЛАГ