Kristen Stewart гэрэл зурагчдыг үзэн яддаг

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Kristen Stewart гэрэл зурагчдыг үзэн яддаг

Өдгөө 20 настай ч “Twilight” киногоороо олонд танигдаж, нилээдгүй амжилт олоод буй жүжигчин Kristen Stewart “Elle” сэтгүүлийн нүүр хуудсанд гарчээ.

Энэхүү ярилцлагандаа тэрбээр хувийн амьдрал, алдар нэрийг дагаж ирдэг элдэв хэл ам, папарацци гэх мэт олон сонирхолтой зүйлсийн талаар илэн далангуй ярьсан байна.

Папарацци:
Энэ бол үнэхээр хэцүү. Хаашаа ч явсан хаана ч байсан үргэлж хэн нэгэн таныг харж, өө сэв хайж байдаг гэдэг бол үнэхээр солиормоор. Гэрэл зурагчид бол яг л дээрэмчид шиг. Таны хувийн амьдрал руу зөвшөөрөлгүй өнгөлзөнө. Олз хайна. Би тэдэнд үнэн голоосоо дургүй.

Хувийн амьдрал олонд ил байх:

“Хэн нэгэн миний байрлаж байсан зочид буудлын өрөөний хаалгыг тогшоод гал байна уу гэж асуудаг. Тэгснээ би таны шүтэн бишрэгч гэж хэлдэг. Тэгэхэд нь би, чи үнэхээр тамхиа асаах гал хайж л миний хаалгыг тогшсон уу? Чи яаж намайг энд байгааг мэдсэн бэ гэж асуудаг. Хувийн нууц гэж чамд юу ч байхгүй болно гэдэг хамгийн хэцүү. Чи өөрийнхөөрөө байж чадахаа больж эхлэнэ. Харин би үргэлж өөрийнхөөрөө байхыг хүсдэг. 

Улаан хивсний ёслол:
Хүмүүс намайг Улаан хивсний ёслол дээр үргэлж сайхан биш байдаг гэж хэлдэг. Гэхдээ би үүнийг зүгээр л нэг надад атаархсан хүний атаархал гэж хүлээж авдаг.

Хамтран тоглогчдынхоо талаар:
Хүмүүс надаас чи Edward, Jacob  хоёрын хэнтэй нь болздог юм бэ гэж асуудаг. Бид хэвийн найзуудын харилцаатай гэж хариулсаар байтал итгэхгүй дахиад л асуудаг. Өөрсдөө үнэн гэж бодсон зүйлдээ л тэд итгэдэг. Хүмүүс энэ дээрэнгүй, өөрсдийн бодлоо тулгадаг зангаа болих байх. Удахгүй тэд өөр сайхан зүйлийг надаас асуудаг болох байх.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж