
Жан-Жорж Новерийг бүжгийн онолч, бүжгийн урлагт хамгийн том өөрчлөлт хийсэн гавьяатан гэж дэлхийн урлаг судлаачид үнэлдэг билээ. Түүнийг бүжгэн жүжигт баатарлаг дүр төрх болон эмгэнэлт байдлыг харуулсан шинэ өнгө төрхий бий болгосон гэж үздэг. Тэрбээр 1759 онд тэрээр тайзны зураач, найруулагч, хөгжмийн зохиолч болон бүжигчдийн хамтын хөдөлмөрийн талаар “Бүжгэн жүжиг болон бүжгийн урлагт бичсэн захидал” хэмээх номоо нийтлүүлж байжээ.
Н.Тунгалаг