Жессика Алба “Цагаан ордон”-д зочилно

Хуучирсан мэдээ: 2012.04.29-нд нийтлэгдсэн

Жессика Алба “Цагаан ордон”-д зочилно

Өнөөдөр 31 нас хүрч буй жүжигчин Жессика Алба өнөөдөр төрсөн өдрөө “Цагаан ордон”-д тэмдэглэх гэнэ. Ер бусын тохиолдлоор тэрбээр энэ өдөр Цагаан ордонд уригдсан бөгөөд тэрбээр өөрийн нөхөр Кэш Уоррен болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама нартай төрсөн өдрийн баяраа хуваалцах нь ээ. Тэрбээр энэ онцгой өдөрт  эртнээс бэлтгэж эхэлсэн бөгөөд спортоор хичээллэж, бие хаа зүс царайндаа ихэд анхаарал тавьсан гэнэ. 

Жессика “Цагаан ордон”-д зочлохдоо Мишель Обаматай эрүүл хооллолтын талаар ярилцах төлөвлөгөө хүртэл гаргаад амжсан байна. Жүжигчин бүсгүй хоолны дэглэм барьдаггүй ч жимс ногоог илүүд үзэж, боловсруулсан хоол хүнс хэрэглэхгүйг хичээдэг аж. Харин тэргүүн хатагтай эрүүл хооллолтыг сурталчилдгаас гадна энэ тухай ном бичиж байгаа билээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж