СЕХ-ноос мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.29-нд нийтлэгдсэн

СЕХ-ноос мэдээлэл хийнэ

Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд маргааш Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болоод байна. УИХ-аас өнгөрсөн пүрэв, баасан гаригт УИХ-ын сонгуулийн товыг зарласны зэрэгцээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг баталсан юм. Тодруулж хэлбэл, УИХ-ын сонгууль ирэх зургадугаар сарын 28-нд болж, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийг мөн энэ өдөр хамт явуулна. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулиар 45 хүнийг улаанбаатарчууд сонгох юм. Ингэхдээ 30-ыг нь можаритор, 15-ыг нь пропарцианаль тогтолцоогоор тодруулах учиртай. Тиймээс нийслэлчүүдийн хувьд хоёр сонгууль зэрэгцэж болоход юу юуг анхаарах ёстой талаар дээрх хэвлэлийн бага хурлын үеэр Сонгуулийн ерөнхий хорооныхон дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж