Бүсийн нэмэгдэл олгох тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.29-нд нийтлэгдсэн

Бүсийн нэмэгдэл олгох тухай хэлэлцэнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа маргааш дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүнд говийн болон алслагдсан бүсийнхэнд нэмэгдэл олгох тухай УИХ-ын тогтоолын төсөл багтжээ. Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа эл төсөлд алслагдсан аймаг, говьд амьдарч байгаа бол өрхийн иргэн бүрт тус бүр 7000, суманд амьдарч буй бол мөн өрхийн гишүүн бүрт 10 мянган төгрөг сар тутамд олгохоор тусгасан юм.

Хоёр дахь асуудал нь Авто замын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Мөнгөн шагналын хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл жагсаж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж