Женнифер Лопез нөхөрт гарах уу?

Хуучирсан мэдээ: 2012.04.29-нд нийтлэгдсэн

Женнифер Лопез нөхөрт гарах уу?

“US Weekly” сэтгүүлд  Дуучин Женнифер Лопезийн найзууд түүнийг 24 настай найз залуутайгаа гэрлэхэд бэлэн байгаа хэмээн ам алдсан тухай бичжээ.

Дуучин бүсгүй өөрийн ихрүүдийн аав болох дуучин Марк Энтонигоос салах болсноо өнгөрсөн оны долдугаар сард зарласан бол Марк Энтони саяхан салах өргөдлөө Лос Анжелес хотын шүүхэд өгөөд байгаа. Гэтэл өмнөх гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй байгаа хэрнээ Женниферийг хуримын даашинзны захиалга өгсөн тухай шар хэвлэлүүд шуугиж эхэлсэн байна. Женнифер Лопез болон түүний залуу амраг Каспер Смарт нарыг нэгэн арал дээр нууцаар сүй тавьсан гэх яриа ч гарчээ.  Гэхдээ дуучин бүсгүй сүй тавсан тухай мэдээллийг үгүйсгэсэн ч “Дахин хуримын даашинз дахин өмсөхөөс татгалзахгүй” хэмээсэн байна. Женниферийн дотны нэгэн найз нь “Түүнийг амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл Каспертай хамт байна гэдэгт  итгэлтэй байгаа” гээд “Женнифер дахиад хүүхэд төрүүлэх тухай ч бодож эхэлсэн” хэмээжээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж