АНУ-ын Сан Хосе хотноо өчигдөр эхэлсэн Жиу-жицу бөхийн Америкийн цомын аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын баг тамирчид гурван медаль хүртлээ. Тодруулбал, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин Б.Буяндэлгэр /эмэгтэй-64 кг/ алтан медаль хүртсэн бол мөн эрэгтэйчүүдээс ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин О. Болд-Эрдэнэ /82кг /, “Женко” клубын тамирчин Б.Өнөржаргал /+100/ нар хүрэл медалийн эзэд болжээ. Өнөөдөр тэмцээний мастер ангилалд манай хоёр тамирчин өрсөлдөнө. Америкийн цомын аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид хоёр дахь жилдээ оролцож байгаа юм.
Тэмцээнд өрсөлдсөн багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй:
- О. Нарангэрэл /70 кг/ МУБИС /Мастер ангилалд/
- Б. Батгэрэл /70 кг/ “Женко” клуб
- Л. Чинзориг /76 кг/ “Олимп” сургууль
- О. Болд-Эрдэнэ /82 кг/ ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо
- Б. Өнөржаргал /+100/ “Женко клуб”
Эмэгтэй:
6. Б.Бат-Эрдэнэ /58 кг/ “Аврагч” спорт хороо
7. Б.Буяндэлгэр /64 кг/ ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо
С.Цэлмэг