МҮБХ-ноос зохион байгуулж буй “Нутгаа дуурсгана” тэргүүн дэвжээ шалгаруулах барилдааны хэсгийн барилдааны сүүлийн тойргийн өрсөлдөөн өчигдөр боллоо. Дөрөвдүгээр сарын 14-нд эхэлсэн “Нутгаа дуурсгана” барилдаанд 18 аймгийн 17 дэвжээ гурван хэсэгт хуваагдан, хэсэг тус бүртээ тойргийн барилдаан хийсэн юм. Өчигдөр сүүлийн тойргийн барилдаан болсноор хэсэг тус бүрийн шилдэг багууд тодорлоо. Одоо хэсгээсээ нэг, хоёроор гарсан дэвжээд 1-6-р байрын төлөө дараагийн шатанд өрсөлдөх бол гурваар гарсан гурван дэвжээ 7-9-р байрын төлөө хүч үзэх юм. Шигшээ барилдаан тавдугаар сарын 5, 6 -нд “Монгол бөхийн өргөө”-нд 13 цагаас эхэлнэ.
Хэсгийн барилдааны дүн:
"А" – хэсэг:
- Увс аймгийн “Увс нуур” дэвжээ /15 оноо/
- Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээ /12 оноо/
- Дундговь аймгийн “Түшээт ханы аварга” дэвжээ /9 оноо/
"Б" хэсэг:
- Хөвсгөл аймгийн “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ /15 оноо/
- Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээ /12 оноо/
- Ховд аймгийн “Ховд” дэвжээ /9 оноо/
"В" хэсэг:
- Сэлэнгэ аймгийн “Таванхан” дэвжээ /12 оноо/
- Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээ /9 оноо/
- Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээ /6 оноо/
Эх сурвалж: www.undesniibukh.mn