Каирын жагсаалын үеэр олон хүн бэртжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.29-нд нийтлэгдсэн

Каирын жагсаалын үеэр олон хүн бэртжээ

Египетийн нийслэл Каир хотод бямба гаригт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр олон арван хүн гэмтэж бэртсэн талаар ИТАР-ТАСС мэдээлжээ.

Египетийн Батлан хамгаалах яамны байрладаг Каирын нэгэн том дүүрэгт засаг захиргаа болон цэргийн үйл ажиллагааг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал болсон юм. Хэдийгээр тайван жагсаал нэртэй эхэлсэн ч жагсаалд оролцогсод шөнө дунд эмх замбараагүй байдал үүсгэжээ. Дүүргийн оршин суугчдын хэлснээр жагсагчид замын хөдөлгөөн хааж, чулуу шидэж байснаас гадна зарим газарт буун дуу гарч, олон хүн сумны шарх авсан гэх мэдээллийг гэрчүүд өгч байгаа аж.

Жагсаал зохион байгуулсан хүмүүсийн тавьсан гол шаардлага нь Засгийн эрх мэдлийг ард түмэнд өгч, ерөнхийлөгчийн сонгуулийн тухай Үндсэн хуулийн заалтыг өөрчлөхийг шаардаж буй явдал юм. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гээд чадаагүй, номлогч Хазем Салах Абу Исмаил Засгийн эрхийг барьж байгаа Дээд зөвлөлд дээрхи шаардлагыг тавиад байгаа аж. Тус улсын Батлан хамгаалах яамнаас амралтын өдөр болсон жагсаалыг саатуулах арга хэмжээ аваагүй бөгөөд явуулын түргэн тусламж ажиллуулан, гэмтсэн болон шархадсан хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж байжээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж