”Эрүүл мэндийн өдөрлөг”-т 25 мянган иргэн хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.29-нд нийтлэгдсэн

”Эрүүл мэндийн өдөрлөг”-т 25 мянган иргэн хамрагджээ

Эрүүл мэндийн яам болон аймаг, дүүрэг дэх яамны харьяа салбар байгууллагуудаас өчигдөр орон даяар зохион байгуулсан “Эрүүл мэнд-Эрхэм баян” эрүүл мэндийн өдөрлөгт 25 мянга орчим иргэн оролцжээ. Эдгээрээс нийслэлд зургаан мянган хүн үнэгүй үзлэг шинжилгээ хийлгэж, гурван мянган хүн мэдээлэл сурталчилгаанд хамрагдсан бол 21 аймгийг хамарсан үзлэгт арван мянга орчим хүн, мэдээлэл сурталчилгаанд таван мянган хүн хамрагджээ.

Эрүүл мэндийн өдөрлөгийн хүрээнд иргэд ямар нэг бичиг баримт, төлбөр мөнгө төлөхгүйгээр нүд, шүд, чих хамар хоолой, рентген зураг авахуулах, ЭХО үзлэг, цусны бүлэг тогтоолгох зэрэг эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой байсан юм. Түүнчлэн энэ үеэр иргэдэд нүүдлийн эмнэлэг үйлчилж , эрүүл мэндийн салбарын талаарх ард иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах нээлттэй индэр ажиллуулсан байна.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж