
Цахилгаан болон газын бойлуураар усаа халаадаг, мөн нарны эрчим хүчээр гэрэл гаргадаг энэхүү системд зарцуулагдах эрчим хүч нь одоогийн хэрэглэж байгаагаас хоёр дахин хэмнэлттэй. Баг,а дунд орлоготой гэр хорооолын иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах үүднээс нийслэлээс тавьсан хүсэлтийн дагуу эхний ээлжинд түүхий нүүрс түлэхийг хориглосон бүсийн 150 айлд үнэ төлбөргүй олгохоор болжээ. Цаашид манай орны нөхцөлд тохирч, иргэд чанарыг нь үнэлээд ирэхээр тодорхой төлбөрийн нөхцөлтэйгээр гэр хорооллын оршин суугчдад нийлүүлэхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn