Махны дундаж үнэ: 2012 оны дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар өмнөх гуравдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 2.8-5.0 хувь, хонины махны үнэ 0.5 хувиар өссөн бол, адууны махны үнэ 1.1 хувь, ямааны махны үнэ 2.5 хувиар буурсан байна. Өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.9-1.2 хувь, хонины махны үнэ 0.9 хувиар өсч, ямааны махны үнэ 1.4 хувиар буурсан бол, адууны махны үнэ тогтвортой байлаа. 2012 оны дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7063 төгрөг, үхрийн мах /ястай/ -7714 төгрөг, ямааны мах- 5425 төгрөг, адууны мах – 6157 төгрөг, хонины цул мах-7686 төгрөг, үхрийн цул мах- 8738 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: 2012 оны дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар өмнөх гуравдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад харьцуулахад “Алтан тариа” ХК-ийн задгай 1-р зэргийн гурил 2.8 хувь, савласан дээд гурилын үнэ 1.7 хувиар буурсан байна. Өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ийн савласан дээд гурилын үнэ 0.2 хувиар буурсан байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2012 оны дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар өмнөх гуравдугаар сарын үнэтэй харьцуулахад элсэн чихрийн үнэ 0.6 хувиар өссөн бол, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна. Цагаан будааны үнийг өмнөх гуравдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.0 хувиар буурсан бол, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна.