Брюс Уиллисийн охин хип хопчинтой болзов

Хуучирсан мэдээ: 2012.04.28-нд нийтлэгдсэн

Брюс Уиллисийн охин хип хопчинтой болзов

Брюс Уиллисийн охин Талюла хип хопчинтэй үерхэх болжээ. Түүний найз залуу саяхан Беверли Хиллзд папарацийн дуранд өртөхдөө элдвээр аашилсан гэнэ. Нэгэн цагт Холливудын хамгийн сайхан хос байсан жүжигчин Брюс Уиллис, Деми Мур нарын бага охин Талюла камерын дуранд аль болох өртөхгүйг хичээдэг бол түүний найз залуу папарацийн анхаарлыг татах гэж байдгаараа оролдсон гэнэ. Түүний энэ үйлдэл “Хатуу самар”-т огтхон ч таалагдахгүй биз ээ.

18 настай Талюла Деми Мурыг албадан эмчилгээнд явснаас хойш  аавтайгаа хамт амьдрах болсон аж. Талюлаг саяхан 18 нас хүрэхэд Брюс Уиллис охиндоо зориулж “галзуу” төрсөн өдрийн үдэшлэг зохиожээ. Харин тэр үеэр сэтгэл санааны хямралаас болж яс арьс болтлоо турсан Деми Мур албадан эмчилгээ хийлгэж байсан тул охиныхоо үдэшлэгт очиж чадаагүй гэнэ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж