Хорт хавдрын эмчилгээ хийлгэж буй Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесын бие сайжирч, удахгүй эх орондоо очно гэж тус улсын Гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна. Уго Чавес дөрөв дэх удаагаа Кубад очиж, хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа билээ. Түүний биеийн байдал сайжирч байгаа талаар Гадаад хэргийн сайд нь мэдэгдсэн ч түүнийг хэзээ эх орондоо очихыг хэлээгүй гэнэ. Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль ирэх аравдугаар сард болох бөгөөд Уго Чавесын эрүүл мэндийн байдлаас шалтгаалан түүний сонгуульд нэрээ дэвшүүлэх эсэх нь шууд шалтгаалах юм. Ерөнхийлөгчийн сонгуульд Уго Чавесын хүчтэй өрсөлдөгч нь Каракасын зах дахь Барута хотын дарга асан Хенрик Каприле гэнэ. Социалист Уго Чавес 1999 оноос хойш Венесуэлийн төрийн эрхийг барьж байгаа билээ.
Н.ЭНХ