“Стандарт, хяналт ба татвар” аян өрнүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.28-нд нийтлэгдсэн

“Стандарт, хяналт ба татвар” аян өрнүүлнэ

Ховд аймгийн Татварын хэлтэс, “Мерси Кор” олон улсын байгууллагын Ховд дахь төлөөлөгчийн газартай хоёр дахь жилдээ хамтран ажиллаж байна. 2011 онд “Мерси Кор” ОУБ-ын төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр аймгийн Татварын хэлтэс, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс хамтран “Татвар-Стандарт” аян зохион байгуулж, Манхан суманд дөрвөн сумын бүсчилсэн сургалт, татвар төлөгчдийн үйл ажиллагааг сурталчилах, үзэсгэлэн худалдааг явуулсан бол 2012 онд Мерси Кор, Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс хамтран “СТАНДАРТ, ХЯНАЛТ ба ТАТВАР” аяныг дөрөвдүгээр сарын 23-наас тавдугаар арын 23-ны хооронд зохион байгуулахаар боллоо. Аяны нээлтийг дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Ард Аюушийн тайлбайд хийж, нээлтэд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, Татварын хэлтсийн дарга С.Жаргалдалай, Мэргэжлийн хяналтын газрын дарга Батцэнгэл, Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн дарга Отгонбаяр нар оролцлоо. Аяны хүрээнд улсын тэргүүний сум Дарви суманд таван сумыг бүсчилсэн татвар төлөгчдийн сургалт, зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаа гаргахаар төлөвлөжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж