Эрүүл мэндийн өдөрлөг боллоо

Хуучирсан мэдээ: 2012.04.28-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн өдөрлөг боллоо

Эрүүл мэндийн яам болон аймаг, дүүрэг дэх яамны харьяа салбар байгууллагуудаас өнөөдөр “Эрүүл мэнд-Эрхэм баян” уриатай эрүүл мэндийн өдөрлөгийг орон даяар зохион байгуулж байна. Өдөрлөгийн нээлт өнөөдөр 12.00 цагт улс орон даяар зэрэг болсон бөгөөд нийслэлийн арга хэмжээ Сүхбаатарын талбайд болж буй юм. Эрүүл мэндийн өдөрлөгийн хүрээнд иргэд ямар нэг бичиг баримт, төлбөр мөнгө төлөхгүйгээр нүд, шүд, чих хамар хоолой, рентген зураг авахуулах, ЭХО үзлэг, цусны бүлэг тогтоолгох зэрэг эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой ажээ. Иргэдэд нүүдлийн эмнэлэг үйлчилж байгаа юм. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын талаарх ард иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах нээлттэй индэр ажиллаж байна. Өдөрлөг бүхэл өдрийн турш үргэлжлэх ажээ.

Цаашид графикийн дагуу хөдөө, орон нутагт эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулж, эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойртуулах гэнэ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж