Баянхонгор аймгийн ИТХ-ын санаачилгаар “Гурван эрдэнэ” төсөл Баянхонгор аймагт хэрэгжих ажээ. Уг төслийн талаар эрдэмтдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болсон байна. Гурван эрдэнэд багтсан чихэр өвс, зээргэнэ, чацарганыг тарималжуулах, ашиглах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийн талаар эрдэмтэд зөвлөлджээ. Энэхүү уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Г.Батжаргал , ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, академич, доктор, Баян-Овоо сумын уугуул Д.Батсүрэн, МУИС-ийн биологи, биотехнологийн сугуулийн багш, доктор оролцож, хэлэлцэж буй сэдвээр өөр өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн байна.
Зөвлөгөөнд БОАЖГ-ын дарга Л.Мандал “Чихэр өвс, зээргэний тархалт, нөөцийн байдал”, ХХААЖДҮГ-ын мэргэжилтэн, аймгийн ерөнхий агрономич Г.Жигжидсүрэн “Чихэр өвс, зээргэнэ, чацарганыг Баянхонгор аймагт тарималжуулж байсан туршлага, цаашдын боломж” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлжээ.
Г.Мөнхзул
/Баянхонгор/