Залуучуудад боловсрол олгох асуудлаар чуулна

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Залуучуудад боловсрол олгох асуудлаар чуулна

БСШУЯ, “Оюуны эрэл” оюутны холбоо хамтран Монголын их дээд сургуулиудын захирал, шилдэг оюутнуудын уулзалт, чуулганыг зохион явуулахаар болжээ. Уг чуулганы ерөнхий зохион байгуулагч “Оюуны Эрэл” Оюутны Холбоо төрийн бус байгууллага нь Монгол улсын хөгжилд их дээд сургуулиудын оруулах хувь нэмрийг дэмжин хөгжүүлэх, мэргэжилдээ эзэн болсон мэргэжилтнийг бэлтгэхэд хүн байх боловсролыг олгох олон ажлыг зохиодог байна.
Өнөөгийн оюутан залууст тулгамдсан асуудлуудын хамтын шийдлийг олж, бодитоор хэрэгжүүлэх алхам тавихаар  ”Өөрчлөгдөж буй нийгэмд өсвөр залуу үеийн “ХҮН” байх боловсролыг хамгаалан хөгжүүлэхүй” сэдэвт чуулганыг маргааш “Сон Жин Гранд” зочид буудлын их танхимд зохиох юм. Тус чуулганд Монголын эрдэмтдийн болон БНСУ-ын Сон Гюүн Гуан их сургуулийн доктор, профессор И Ги Дун урилгаар шилдэг илтгэл, лекцүүдийг хүргэх аж.   
И Ги Дун нь БНСУ-ын алдарт “Самсунг” корпорацийн бизнесийн соёл, философийн зөвлөх, шинжлэх ухааны доктор, профессор юм.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж