Ядаргаа тайлах энгийн арга | News.MN

Ядаргаа тайлах энгийн арга

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Ядаргаа тайлах энгийн арга

 Нэг. Хүйтэн ба халуун ус бол түргэн бөгөөд маш үр дүнтэй сэргээгч хэрэгсэл юм. Иймд халуун, хүйтэн усаар биеэ ээлжлэн шүрших цаг байхгүй бол нүүр, хүзүү, цээж, мөрөө хүйтэн усаар угаа.


Хоёр. Гарын ар тал дээр анхилуун үнэртэй тос дусаа. Тосны сайхан үнэр таныг тайвшруулан амрааж, цовоо сэргэлэн болгоно.


Гурав. Заримдаа уур хилэнгээ гадагш гаргах хэрэгтэй. Гэхдээ ойр дотны хүмүүстээ биш шүү. Өмнөө дэр тавиад бахаа ханатал цохиж нүд. Үүний дараа та "гайхалтай хөнгөн" болж дотор чинь уужрахыг анзаарна.


Дөрөв. Ганцаар гэртээ байх үедээ бүх асуудлаа ярьж дуусга. Гүнзгий амьсгаа ав. Асуудлыг шийдэж өгөхийг Бурханаас, Дээд тэнгэрээс хүс, даатгуул. Сэтгэл санаа тань мэдэгдэхүйц өөрчлөгдөх вий.


Тав. Бясалгалд яв, шашны философи судал. Энэ нь тайвшрах, аливааг дүгнэх, хүлээцтэй хандаж сурахад тустай.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

одонбилэг 2010-03-03 124.158.66.10

bi eniig turshij uzlee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж