
Хоёр. Гарын ар тал дээр анхилуун үнэртэй тос дусаа. Тосны сайхан үнэр таныг тайвшруулан амрааж, цовоо сэргэлэн болгоно.
Гурав. Заримдаа уур хилэнгээ гадагш гаргах хэрэгтэй. Гэхдээ ойр дотны хүмүүстээ биш шүү. Өмнөө дэр тавиад бахаа ханатал цохиж нүд. Үүний дараа та "гайхалтай хөнгөн" болж дотор чинь уужрахыг анзаарна.
Дөрөв. Ганцаар гэртээ байх үедээ бүх асуудлаа ярьж дуусга. Гүнзгий амьсгаа ав. Асуудлыг шийдэж өгөхийг Бурханаас, Дээд тэнгэрээс хүс, даатгуул. Сэтгэл санаа тань мэдэгдэхүйц өөрчлөгдөх вий.
Тав. Бясалгалд яв, шашны философи судал. Энэ нь тайвшрах, аливааг дүгнэх, хүлээцтэй хандаж сурахад тустай.