Монголын хамгийн отгон театр “Мөрөөдлийн театр” тайзны хоёр дахь бүтээлээ тун удахгүй өлгийдөн авах гэж байна. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазарын зохиол “Хайртай бол эргэж хараарай” уянгын, инээдмийн драмын жүжгийг ирэх тавдугаар сарын 2-ноос эхлэн Тусгаар тогтнолын ордонд толилуулахаар болжээ. Үдэш бүр 19.00 цагт тоглох эл жүжгийг УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар найруулж, гол дүрүүдэд Соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, жүжигчин Батаа буюу Д.Баттөмөр, Н.Дөлгөөн нар тогложээ. Тэд шинэ бүтээлээ оюутан, сурагчдын хонхны баярт зориулсан бөгөөд хайр сэтгэлийн сэдэвтэй уянгын, инээдмийн драмын бүтээл аж.
Мөн тус театрын анхны дэлгэцийн бүтээл болох “Ээжийн дайсан” уран сайхны киноны нээлт ирэх тавдугаар сарын 10-нд болох юм байна.
“Хайртай бол эргэж хараарай” жүжгийн дууг дуучин A-Cool дуулж, клипжүүлжээ. Сонирхуулахад, уг дууны үгийг тус театрын жүжигчин Г.Эрхэмбаяр, Ц.Ганцэцэг нар бичсэн бөгөөд аяыг нь “New Star” студийн продюсер С.Гантөмөр бичжээ.
Жүжгийн дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.
Г.ДАША