Хүүхдийн амь насыг хөнөөсөн хэрэгтэнг эрүүлжүүлж, 72 цагийн турш хорих шийдвэрийг Замын цагдаагийн газраас гаргажээ. Хохирогч хүүхдийн ар гэрийнхэн хэрэг гарснаас хоёр хоногийн дараа Замын цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт хандахад, Ш.Алтанхуяг банштай цай уучихсан, шал согтуу байсан гэнэ. Үүнийг харсан хохирогчийн ээж Л.Адъяа өөрөө хөөцөлдөж байж, арай гэж согтолт хэмжих драйвер олж ирэн түүний согтолтын хэмжээг тодорхойлоход 1.10 гэсэн тоо зааж байжээ. Энэ нь эрүүлжүүлэхэд хоёр хоносны дараа ч өнөөх жолооч согтуу байсныг гэрчилж байгаа юм. Хэргийн талаар хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслээр осол гаргасан жолоочийг сулласан, мөн эрүүлжүүлэх байранд согтууруулах ундаа нэмж хэрэглэсэн зэргээр мэдээлж буй.
Энэ талаар Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн ахлах байцаагч Б.Сүхбатаас тодруулахад, “Сэжигтэнг түр хорих хугацаа өнөөдөр дуусна. Одоогоор Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Сэжигтнийг эрүүлжүүлэх байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тодруулахаар ЗЦГ-аас томилсон ажлын хэсэг шалгалт хийж байгаа” гэв.
Замын цагдаагийн газраас хэрэгтэнг мөрдөн байцаалтын үед оргон зайлж болзошгүй, хэрэг мөрдөлтөд саад учруулж магадгүй гэсэн хоёр шалтгаанаар цааш үргэлжлүүлэн хорих хүсэлтийг Баянгол дүүргийн шүүхэд гаргасан гэнэ. Тиймээс хэрэгтнийг үргэлжлүүлэн хорих бололтой. Түүнд Эрүүгийн хуулийн 215.3-д зааснаар эрүү үүсгэж, шалгах юм байна.
Замын хөдөлгөөнийг хянах камерт үлдсэн бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.