Хүүхдийн ордны дуучид өнөөдөр орой тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Хүүхдийн ордны дуучид өнөөдөр орой тоглоно

Хүүхдийн байгууллага үүсч хөгжсний ойн арга хэмжээ үргэлжилсээр байна. Ойн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газраас хот, хөдөөгийн  хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн чуулганыг өчигдөр Олон улсын хүүхдийн Найрамдал зохион байгуулсан юм. Мөн 21 аймаг, есөн дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөлмөр эрхлэгч 300 гаруй хүүхдүүд өнөөдөр Төрийн ордны их танхимд чуулж байна.
Ойн арга хэмжээний үргэлжлэл болгон Хүүхдийн ордны дуу хөгжмийн багш Ганчимэгийн удирдлагаар дуу хуурын ерөнцөд хөл тавьж буй ирээдүйн дуучид өнөө орой 17.00 цагаас Монголын хүүхдийн ордонд тоглолтоо сонирхуулна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж