Монголын хөрөнгийн бирж 2012 оны дөрөвдүгээр сарын 16-20-ны хооронд таван удаагийн арилжаа явуулж, нийт 67 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг 528.8 сая төгрөгөөр арилжсан байна. Компанийн бондын хоѐрдогч зах зээлийн арилжаагаар “Жаст Агро” компанийн 2.6 мянган ширхэг “Монгол Мах” бондыг 26.0 сая төгрөгөөр арилжсан байна. ТОР-20 индекс 20356.69 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 22.69 нэгжээр буюу 0.11 хувиар буурсан байна. Индексийн сагсад багтах Шивээ овоо /27.5%/, Адуунчулуун /13.8%/, Силикат /10.7%/, Хөх Ган /7.5%/, Бэрх Уул /7.7/, Багануур /4.1%/, Би Ди Сек /3.9%/, Женко тур бюро /2.1%/, Монголын цахилгаан холбоо /2%/, УИД /1.8%/, Талх чихэр /1.6%/, Ремикон /1.6%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 30.9 тэрбум төгрөгөөр буюу 1.6 хувиар буурч, 1 их наяд 935.3 тэрбум төгрөг болсон байна.
Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Монголын гэгээ /32.1%/, Эрээн цав /30.4%/, Монноос /25.6%/, ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Шивээ овоо /27.5%/, Улаанбаатар БҮК /25.0%/, Дархан тээвэр /24.9%/, зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Нийт 67 үнэт цаас арилжигдсанаас 30 үнэт цаасны ханш өсч, 28 үнэт цаасны ханш буурч, 9 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Оллоо /546.8 мянган ширхэг/, Хөх ган /360.9 мянган ширхэг/, Ремикон /283.9 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна.
Үнийн дүнгээр Оллоо /132.5 сая төгрөг /, АПУ /76.7 сая төгрөг/, Хөх ган /68.3 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж