Хятадын тэрс үзэлтэн Чен Гуангчен гэрийн хорионоос зугтаж, Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамнаас орогнол хүсч очсон гэнэ. Хараагүй Чен Гуангчен Бээжинд очихын тулд хэдэн зуун км замыг туулсан гэж түүний нэгэн нөхөр нь ярьсан байна. Чен Гуангчен Хятадын Ерөнхий сайд Вэнь Жиабаод хаягласан видео бичлэг илгээснийхээ дараа өнгөрсөн ням гаригт зугтаасан гэнэ. Түүнийг зугтаасны дараа ах, зээ хүүг нь цагдаа нар баривчилсан байна. Хятад дахь Хүний эрхийг хамгаалах бүлгийн мэдээлснээр Чен Гуангчений гэр бүлийнхнийг Хятадын 30 цагдаагийн 30 гаруй ажилтнууд очиж баривчилжээ. АНУ-ын Элчин сайдын яам дээрх хэрэгтэй холбоотой ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Н.ЭНХ