Хуучирсан мэдээ: 2012.04.28-нд нийтлэгдсэн

Хөгширдөггүй одод

Холливудын жүжигчин Шарон Стоун, Мишель Пайффер, Кристи Бринкли нар хэдийнэ 50 насны босго давсан ч шаргал үст хонгорхон, залуухан бүсгүйчүүдийг араасаа дагуулсаар байгаа аж. Тэднийг бүр хөгширдөггүй  үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд гэх болжээ. “Төрөлх араншин” киноны дүрээр алдрын оргилд хүрсэн жүжигчин Шарон Стоун өдгөө 54 настай аж. Хоёр удаа гэрлэж байсан шаргал үст үзэсгэлэнт бүсгүй одоо ч сайхан хэвээрээ. 1978 онд Калифорнийн гоо бүсгүйн тэмцээний ялагч болж байсан Мишель одоо ч улаан хивсний ёслолуудад гялалзаж яваа аж. Харин Кристи Бринкли эгч боловч тэднээс ч залуухан харагддаг. Дөрөв дэх нөхөр нь түүнээс салсны дараа Бринклиг засаршгүй хувиа хичээгч гэж тодорхойлсон юм. Харин бүсгүй өөв сэвгүй, залуухан төрхнийх нь нууц стрессгүй амьдрал гэж ярьдаг гэнэ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж