Холливудын хамгийн дэгжин бүсгүйчүүдийн нэг гэгддэг жүжигчин Сара Жессика Паркер саяхан ихэр охидоо ногоон хүрмээр ижилсүүлэн гоёж, Нью-Йоркийн гудамжаар зугаалсан гэнэ. Жессика Паркерын охид харин ээжийгээ биш аавыгаа дуурайжээ. Шош шиг ногоон хүрэмээр ижилссэн тэднийг ялгахын аргагүй боловч зан араншин нь тэс өөр гэнэ. Ихрүүдийн нэг ээжийнхээ гараас тавьж, байсхийгээд алга болчих гээд байжээ. Харин нөгөө нь ээждээ тэврүүлэн, газар буухыг ч хүсэхгүй байсан гэнэ. Сара Жессика Паркерын нөхөр Мэтью Бродерик мөн л Холливудын нэртэй жүжигчдийн нэг билээ. “Sex and the City” киноны од Сара Жессика Паркерыг ажил амьдралаа гайхалтай зохицуулдаг бүсгүй гэдэг аж.
Жессика Паркерын “ихэр шош”
Н.ЭНХ