
Хатагтай Клинтон АОХН-ийн хүрээнд хийгдэж буй шинэчлэлийн үйл явцыг дүгнэхдээ «АНУ тус байгууллагын үйл хэрэг сүүлийн хоёр жилд илтэд сэргэн мандаж байгааг харахад урамтай байна” гэжээ.
Манай улс АОХН-ийн даргын албыг өнгөрсөн жилээс хашиж байгаа бөгөөд энэ хугацаанд түүний Удирдах зөвлөл, Гүйцэтгэх хороог үүсгэн байгуулж, саявтар Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгон томилох ажлыг амжилттай зохион байгууллаа. Эдгээр арга хэмжээ нь дэлхийн 140 шахам ардчилсан орныг эгнээндээ багтаасан энэхүү эвслийг улам бүр институц шинжтэй болгоход дорвитой алхам болж байгаа юм.
Эх сурвалж: http://www.mfat.gov.mn