“ЭЗ-ийн аюулгүй байдал” сэдэвт семинар болов

Хуучирсан мэдээ: 2012.04.28-нд нийтлэгдсэн

“ЭЗ-ийн аюулгүй байдал” сэдэвт семинар болов

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Конрад-Аденауэрийн сантай хамтран "Эдийн засгийн аюулгүй байдал" сэдэвт семинарыг 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулав.

Семинарыг нээж УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Э.Мөнх-Очир, Конрад Аденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Ыоханнес Д.Рай нар үг хэлэв.

Семинарт "Эдийн засгийн аюулгүй байдлын үндсэн асуудлаад" сэдвээр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга О.Чулуунбат, "Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тавигдсан эдийн засгийн аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны онол, арга зүйн асуудлууд" сэдвээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Мэдээлэл, дүн шинжилгээний албаны дарга Ц.Даваадорж, "Санхүүгийн хяналт, зохицуулалтыг боловсронгуй болгоход анхаарах бодлогын зарим асуудлууд" сэдвээр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, "Үндэсний аюулгүй байдал ба нийгмийн дундаж давхарга" сэдвээр Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал, "Төсөв, санхүүгийн аюулгүй байдал" сэдвээр Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга Ц.Батбаяр, "Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд үзүүлж буй нөлөөлөлт, түүнийг шийдвэрлэх арга замууд" сэдвээр УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, "Гадаадын шууд хөрөнгө оруулалт ба хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого" сэдвээр Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Ганзориг, "Гадаад худалдааны бодлого, тулгарч буй бэрхшээлүүд" сэдвээр Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал С.Жавхланбаатар нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг явагдлаа.


Семинарт төсөв, санхүү, эдийн засгийн салбарын төрийн байгууллагуудын төлөөлөгчид болон олон улсын байгууллага, арилжааны банкууд болон зарим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.   

 
АБГББХ-ны шинжээч С.Эрдэнэчимэг

Эх сурвалж: www.parliament.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж