Ятгын хатан хааны тоглолт эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.28-нд нийтлэгдсэн

Ятгын хатан хааны тоглолт эгшиглэнэ

Азийн ятга хөгжмийн хатан гэгддэг “Бөртэ” хамтлагийн ятгачин
Ч.Мөнх-Эрдэнэ дөрөвдүгээр сарын 28, 29-нд Тусгаар тогтнолын ордонд “Хатан ятга” нэртэй өөрийн бие даасан
анхны тоглолтоо толилуулахаар
болсон. Гэхдээ түүний тоглолт энэ удаад зөвхөн энэ сарын
28-нд буюу өнөөдөр 15.00 цагт ганцхан өдөр эгшиглэх юм байна. Учир нь Ятгын
хатан хааны хоёр дахь өдрийн тоглолтыг
 эрхийг нэгэн компани худалдаж авсан бөгөөд тэрхүү тоглолтыг ирэх наймдугаар
сард хийхээр болсон гэнэ. Харин түүний тоглолтын тасалбар 30 мянган төгрөг юм.

Ятгачин
Ч.Мөнх-Эрдэнэ ятгыг ёстой л “уйлуулдаг” гэдгийг монголд төдийгүй Европын
орнуудад үнэлж, “Азийн ятгын хатан хаан” хэмээн өргөмжилдөг. Дэлхийн тавцанд эх
орныхоо нэрийг гаргаж, ардын урлагийг сурталчилж яваа “Бөртэ” хамтлагийг
нөхрийн хамт 2000 онд байгуулсан юм. Хамтлагаараа "Ингэн тэмээний
нулимс", "Шар нохойн там", "Чингисийн хоёр загал"
киноны хөгжмөөрөө дэлхийд нэрээ гаргаж, АНУ-ын Манхэттэнд болсон “А”
зэрэглэлийн олон улсын кино наадмын "Шилдэг киноны хөгжим" шагнал,
Германы 2005 оны пянз үйлдвэрлэгчдийн "Шилдэг уран бүтээл"-ийн шагнал
гээд олон шагналын эзэн болсон. Харин энэ удаад түүнийг уянгалаг хэрнээ
ихэмсэг, бардам ятгын хэмнэлийг мэдрэхийг хүсвэл түүний тоглолтод саатаарай.

Г.ДАША

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж