Сонгодог урлагийн ертөнцөд нэр хүндтэй удирдаач Курт Масур өнгөрсөн пүрэв гаригийн үдэш Парис хотноо болсон тоглолтын үеэр гэнэт тэнцвэрээ алдан, тайзнаас унажээ. Гэхдээ түүний бие одоо сайжирч байгаа гэнэ. Тэрбээр Францын үндэсний найрал хөгжмийг удирдан тоглуулж байсан юм.
Герман гаралтай энэ эрхэм Лондогийн Филармонийн ерөнхий удирдаачаар олон жил ажилласан билээ. Мөн тэрбээр Францын үндэсний найрал хөгжмийн хүндэт удирдаач ажээ. Курт Масур өдгөө 84 настай. Ерөнхийлөгч Саркози түүнийг түргэн эдгэрэхийг хүсээд “манай цаг үеийн хөгжмийн ертөнцийн домог болсон төлөөллийн нэг” хэмээн тодотгов.
Осол болсон үдэш тэрбээр Чайковскийн VI болон Шостаковичийн I симфониудыг удирдан тоглуулж байжээ. Гэтэл санаандгүй явдал болж, Курт удирдаач 1.5 метрийн өндөр тайзнаас үзэгчдийн танхим руу хөл алдан унасан байна. Азаар ноцтой бэртэл аваагүй гэнэ.