цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун зүгийн нутгаар үүлэрхэг,зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, говь тал хээрийн нутгаар зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод , Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлжийн голын сав нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говиор 17-22 градус, Их нууруудын хотгор,говийн нутгийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 7-9 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байв. Даралт өдөртөө тогтвортой байна.
29, 1-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 30-нд баруун зүгийн нутгаар, 29, 1-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
Тавдугаар сарын агаарын температурын дундаж нь Алтайн өвөр говь болон Заг сүүж, Өөшийн говиор 16-20, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-9, бусад нутгаар 10-15 градус дулаан байдаг (1 дүгээр зураг). Гэвч энэ нь жил бүр харилцан адилгүй байдаг. Тухайлбал: Сүүлийн жилүүдийн байдлаар 1989, 1992,1999, 2000, 2002, 2007, 2009 онд олон жилийн дунджаас 2-3 градусаар дулаан байж, өдрийн үнэмлэхүй их температур 30-35 градус хүрч халж байсан бол 1995 онд бүх нутгаар 2-3 градусаар хүйтэн байжээ.
Олон жилийн дундаж байдлаар Хангайн нурууны ар тал, Эрээний нуруу дагуу болон Орхон-Сэлэнгийн сав нутгаар 21-30, Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр болон Заг сүүж, Өөшийн говиор 3-12, бусад нутгаар 13-20 мм хур тунадас ордог (2 дугаар зураг). Гэвч сүүлийн жилүүдийн байдлаар 1996, 1998 онд тун бага хур тунадас орж, их хуурай халуун байснаас ой хээрийн түймэр ихтэй байлаа. Харин 1988, 1990, 1999, 2002, 2003 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 дахин их хур тунадас оржээ.
Тавдугаар сард салхины хурд 15 м/с-ээс дээш ширүүсч шороон шуурга шуурах тохиолдол олон жилийн дунджаар говь болон зүүн зүгийн нутгаар 10-15, бусад нутгаар 5-7 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины хамгийн их хурд 1991 онд Увс, Говь-Алтайн нутгаар 28-34 м/с, 1993, 1996 онд Говь-Алтай, Өвөрхангай, Хэнтэй, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн нутгаар 34-40 м/с хүртэл ширүүсч хүчтэй шороон болон цасан шуурга шуурч иргэд, аж ахуйн байгууллагуудад ихээхэн хэмжээний хохирол учруулж байжээ.
Бaруун зүгийн нутаг. The western region. Агaaрын темперaтурын сарын дундаж нь Алтай, Хангайн уулархаг нутгаар 5-9, Алтайн өвөр говиор 15-19, бусад хэсгээр 10-15 градус дулаан байх бөгөөд Увсын зүүн хойд, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас 1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим бaйнa (3 дугаар зураг).
Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үеэр сэрүүсч Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Увс, Завханы баруун өмнөд хэсгээр шөнөдөө 0-5, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхээр Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13, өдөртөө 23-28 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9, өдөртөө 18-23 градус дулаан байна. Бусад хугацаанд Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10, өдөртөө 20-25 градус дулаан, уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6, өдөртөө 15-20 градус дулаан байна.
Энэ сард Баян-Өлгийн өмнөд, Завханы хойд, Говь-Алтайн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Ховдын ихэнх нутаг, Увсын өмнөд, Говь-Алтайн баруун, Завханы баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орно (4 дүгээр зурaг ).
Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Харин гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим нутгаар бороо орох төлөвтэй. Дээрх үеүдэд ихэнх нутгаар салхи 12-14 м/с, ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр 16-18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
Төвийн нутаг. The central region. Агaaрын темперaтурын сарын дундаж нь Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хэсгээр 4-9, бусад хэсгээр 10-15 градус дулаан буюу Хөвсгөлийн хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим бaйнa (3 дугаар зураг).
Нэгдүгээр арав хоногийн эх болон дунд үеэр сэрүүсч Дархадын хотгороор шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг сэрүүсч ихэнх нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар шөнөдөө 6-11, өдөртөө 19-24 градус дулаан, Орхон-Сэлэнгийн хөндийгөөр 23-28 градус хүрч дулаарах төлөвтэй. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8, өдөртөө 14-19 градус дулаан, Орхон, Сэлэнгийн хөндийгөөр 18-23 градус дулаан байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Хөвсгөлийн зүүн, Архангай, Булганы хойд, Сэлэнгийн баруун, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй (4 дүгээр зурaг).
Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, дунд үе болон эцсээр нь ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, сүүлчээр нь нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Харин гуравдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр зарим нутгаар бороо орох төлөвтэй. Дээрх үеүдэд ихэнх нутгаар салхи 12-14 м/с, ялангуяа нэг ба хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
Зүүн зүгийн нутаг. The eastern region. Агaaрын темперaтурын сарын дундаж нь бүх нутгаар 10-15 градус дулаан ба Хэнтийн хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна (3 дугаар зураг).
Нэгдүгээр арав хоногийн эх болон дунд үеэр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Мөн хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эцсээр өмнөх үеэсээ 4-6 градусаар сэрүүсч ихэнх нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна. Бусад хугацаанд бүх нутгаар шөнөдөө 3-8, өдөртөө 16-21 градус дулаан байх ба ялангуяа хоёр ба гуравдугаар арав хоногийн эхний хагасын зарим өдөр 21-26 градус хүрч дулаарна.
Энэ сард Хэнтийн ихэнх нутаг, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Дорнодын зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй (4 дүгээр зураг).
Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, дунд үеэр нь ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Харин хоёрдугаар арав хоногийн эцэс, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Дээрх үеүдэд ихэнх нутгаар салхи 12-14 м/с, ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн ба нэг, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 18-20 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
Говийн нутаг. The gobian region. Агaaрын темперaтурын сарын дундаж нь Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 15-19, бусад нутгаар 9-14 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна (3 дугаар зураг)
Нэгдүгээр арав хоногийн эх болон дунд үеэр ихэнх нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд үеэр өмнөх үеэсээ 4-6 градусаар сэрүүсч ихэнх нутгаар шөнөдөө 1-6 , өдөртөө 14-19 градус дулаан байна. Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн эхний хагасын зарим өдөр 23-28 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд бүх нутгаар шөнөдөө 4-9, өдөртөө 19-24 градус дулаан байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Өмнөговь, Дундговийн зүүн, Говь-сүмбэр, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Өмнөговийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна (4 дүгээр зурaг).
Нэгдүгээр арав хоногийн дунд үе ба эцсээр зарим газраар хур тунадас орно. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай.
Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд салхи 12-14 м/с, ялангуяа нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с, зарим үед 24-28 м/с хүртэл ширүүсч их төлөв шороон шуурга шуурах төлөвтэй.
Ус цаг уурын хүрээлэн