Засгийн газрын шилжин явах цомын төлөөх тэмцээн эхэллээ | News.MN

Засгийн газрын шилжин явах цомын төлөөх тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Засгийн газрын шилжин явах цомын төлөөх тэмцээн эхэллээ

ЭМЯ байгуулагдсаны 80 жилийн ойг угтсан Засгийн газрын цом булаалдах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна.
Энэхүү тэмцээнд УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, бүх яамдын баг болж оролцох юм. Тэмцээний үеэр  Монгол Улсын Ерөнхий сайд, яамдын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын хооронд “Чөлөөт шидэлтийн тэмцээн”  зохион байгуулах гэнэ.
Урьдчилсан тоглолт 14.00 цагаас Спортын төв ордонд эхэлсэн бөгөөд маргааш 11.00 цагаас тэмцээний нээлт болох юм. Тэмцээн гурав хоног үргэлжилнэ.

П.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж