УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дуусч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганаар хэлэлцүүлэх ёстой ч гишүүдийн ирц хангалтгүй байна. Чуулганы танхимд гишүүд цугларахгүйгээс хуралдаан эхэлж чадахгүй лав л 15 минут орчмыг алдлаа. УИХ-ын даргын хэлснээр бол өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөсөн бүх асуудлаа дуусгана гэж байна. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг мөн чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ гэсэн чиг барьж буй бололтой.
Г.ДАРЬ
Холбоотой мэдээ