НИТ-ийг сонгох төслийг байнгын хороонд шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

НИТ-ийг сонгох төслийг байнгын хороонд шилжүүлэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгах шатанд УИХ-ын гишүүн Ц.Батбаяр цөөнх болсон билээ. Тиймээс эл төслийг чуулганаар хэлэлцсэн ч анхны хэлэлцүүлгээр баталж чадсангүй. Хуулиараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүн зарчмын зөрүүтэй саналын томъёолол дээр цөөнх болсон нөхцөлд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах боломжгүй. Тиймээс төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үүргийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд өгөөд байна. Одоо тус байнгын хороо Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирнэ. Чуулган төслийг хэлэлцээд батлах учиртай.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг ийн сунжирч байгаагаас УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болох эсэх нь улам эргэлзээтэй болж эхэллээ. Зарим талдаа УИХ нь хэргээр асуудлыг сунжруулж эл асуудлыг хойшлуулах зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг сунжруулж байна гэж хардахад ч хүргэж байгаа юм. Гэхдээ сонгууль гэдэг хариуцлагатай хандах асуудал учраас нэгбүрчлэн хэлэлцэх шаардлага бий ч өнгөрсөн хоногуудад цаг алдсаныг бас сануулахад илүүдэхгүй болов уу.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж