Колумбад Обамагийн тухай дуу зохиожээ

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Колумбад Обамагийн тухай дуу зохиожээ

Колумбын Картагена хотод секс дуулиан шуугианд нэр холбогдсон АНУ-ын тусгай албаны ажилтнуудад зориулж, Колумбчууд онигоо, дуу хүртэл зохиосон гэнэ. Нэг дуунд “Тагнуулууд Барак Обамаг таг мартжээ. Тэд зөвхөн орондоо орохоор яарчээ” гэж дуулдаг аж. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг энэ дөрөвдүгээр сард Колумбын Картагена хотод дээд хэмжээний уулзалтад оролцохоор очихоос ердөө нэг хоногийн өмнө тагнуулын 11 ажилтан бие үнэлэгч хүүхнүүдтэй нэр холбогдсон хэрэг мандсан билээ. АНУ-ын тусгай албаны нэр хүндийг шороотой хутгаж орхисон тэр хэргээс болж нэр холбогдсон тагнуулын ажилтнуудыг ажлаас нь халсан байна. Харин үүний дараа Колумбыг секс туризмын орон мэтээр дэлхий нийтэд сурталчилсан АНУ-ын тусгай ажилтнуудын тухай онигоо улам газар авчээ. “Обама, тагнуулууд чинь чамайг колумб бүсгүйчүүдээр сольж орхио юу” гэх мэтээр элдэв яриа хөвөрч байгаа гэнэ. Колумбад биеэ үнэлэгчдийг хуулиар хориглодоггүй боловч энэ хэрэг Колумбыг  олон улсад секс туризмын орон мэт сөрөг сурталчилгаа болж буйд эрх баригчид эгдүүцэж байгаа юм байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж