Ч.Сэлэнгэ анхны цомгоо гаргана

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Ч.Сэлэнгэ анхны цомгоо гаргана

Залуу дуучин Ч.Сэлэнгэ "Харанга" хамтлагийн "Бүсгүй заяа" “Сэрүүхэн бороо”, “Чи мэдэх үү” дуунуудаараа олны танил болсон. Мөн дуучин Бичүүгийн хамт “Гурвхан жил”, дуучин Боботой хамтран дуулсан “Чинийхээ дэргэдээс холдмооргүй байна”  дуу нь тухайн үедээ залуусын дунд хит болж байсан юм.

Тэрбээр өмнөд хөршид урлагийн чиглэлээр суралцаж байгаа ч уран бүтээлээ орхиогүй гэнэ. Учир нь Ч.Сэлэнгээ тун удахгүй "Аялуун" анхны бие даасан цомгийнхоо нээлтийг эх орондоо хийх гэж байна. Түүний цомог нь нийт есөн дуутай бөгөөд дан монгол ардын дуунаас бүрдэж байгаа ч ардын дууг орчин үеийн хөгжимтэй хослуулж, поп стилиэ барьж дуулсан гэнэ. “Аялуун” нэртэй уг цомогт “Хөх торгон цамц”, “Аргагүй амраг”, “Бүүвэйн дуу", "Гандан уул", "Цэн цэнгийн баавар", "Цэвэр охин", "Солонго" зэрэг дуунууд багтжээ. "Аялуун" цомгийн хөгжмийн найруулгийг "Сонор" студийн Ө.Амараа, Б.Бат-Эрдэнэбуюу Аранзай нар ажилласан бол бичлэгийг нь "Анд" студид хийжээ. Мөн цомгынхоо дизайн болон хоёр дууныхаа клипийг “Лемон” студиэр хийлгэж байгаа гэнэ. Сэлэнгээ анхны цомгийн нээлтээ төрсөн өдрөөрөө буюу тавдугаар сарын 7-нд хийхээр төлөвлөөд байгаа аж.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж