Зөвлөгөөнийг нээж ЭБЭХ-ний Дэд сайд Ц.Гарамжав ахмадуудад мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд АМГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч М.Ариунбаяр, МУУҮА-ын Ерөнхийлөгч Д.Дамба нар оролцлоо. Ахмадуудаа төлөөлж, “Геологи уул уурхайн салбарын ахмадын холбоо”-ны тэргүүн И.Логшир “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ахмадын зөвлөлийн дарга Д.Адьяа, Нүүрсний салбарын Ахмадын байгууллагаас З.Төмөрбаатар нар мэдээлэл хийв.
Зөвлөгөөнийг уул уурхайн салбарын 90 жилийн ойг угтан зохион байгуулж байгаа юм. Ойд зориулан 90 жилийн хүндэт медаль гаргасан бөгөөд зөвлөгөөнд оролцогчид гардан авч байгаа анхны хүмүүс нь боллоо.
Эрдэс баялгийн салбарын ахмадын нэгдсэн зөвлөгөөнд оролцогчдоос УИХ, Засгийн газар, салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан зөвлөмж гаргаснаар зөвлөгөөн өндөрлөсөн юм.
Г.Батболд