Пеп Гуардиола “Барса”-г орхино

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Пеп Гуардиола “Барса”-г орхино

Өдгөө дэлхийн хамгийн шилдэг баг, өнөө цагийн босоо аварга гэгдэж буй Испанийн “Барселона” клубын ерөнхий дасгалжуулагч Пеп Гуардиола энэ улирлыг дуусгаад багаа орхихоор шийджээ. Баг нь Аваргуудын лигийн хагас шигшээд “Челси”-д ялагдсаны дараа тэрбээр “Барселона”-гийн ерөнхийлөгч Сандро Росельтэй уулзаж, ярилцсан гэнэ. Улмаар өнөөдөр багийнхаа тоглогчдод шийдвэрээ танилцуулсан бөгөөд өнөөдөр орой хэвлэлийн бага хурал хийлгэж, “Барса”-г орхих болсноо албан ёсоор мэдэгдэх аж.  Багаа орхих болсон гол шалтгаанаа тэрбээр багийн тоглогчид төдийгүй өөрт нь ч шинэчлэл, өөрчлөл хэрэгтэй гэж үзэж буйтай холбон тайлбарлажээ.

2008 оноос хойш “Барселона”-г дасгалжуулсан тэрбээр энэ хугацаанд Аваргуудын лигт хоёр, Испанийн Ла лигт гурав, Испанийн Эзэн хааны цомд, Испанийн супер цомд гурав, Европын Супер цомд хоёр, Клубуудын ДАШТ-д хоёронтоо түрүүлсэн агуу дасгалжуулагч. “Челси”, “Манчестер Сити” болон Миланы хоёр баг хэдийнэ түүнийг анхааралдаа аваад байгаа ч нэг жил хөлбөмбөгийн их ертөнцөөс завсарлага авах бололтой.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж